Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх тухай Засгийн газрын 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 212 тоот тогтоол гаргасан. Уг тогтоолоор Оюу толгой ХХК-аас Монгол Улсын иргэдэд ажлын байр бий болгоход нь зориулж 3 жилийн хугацаанд 36,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж МСҮТ-өөр иргэдийг сургах асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд БСШУ-ны сайд, НХХ-ийн сайдын хамтарсан 2010 оны 409/123 тоот тушаалаар Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2010 онд 1000 иргэний сургалтын талаар:
Оюутолгой ХХК-ний хөрөнгө оруулалтаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх эхний ээлжийн 1000 хүний бүртгэлийг БСШУЯ, МСҮТ-үүдээр дамжуулан 2010 оны 8 сард бүртгэл явуулж дараах 12 МСҮТ 11 мэргэжлээр болох бетон арматурчин 77, өрөг угсрагч 119, сантехник 159, гагнуур 120, цахилгаан 141, хүнд механизмын засварчин 99, замын барилга 60, хүнд машин механизмын оператор 100, төмөр зам 40, уурхайн цахилгаанчин 40, уурхайн ашиглалт 20 зэрэг хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр 975 иргэн суралцаж байна.
МСҮТ-д суралцагчдийн мэдээллийг Хөдөлмөрийн төв биржид байршуулсан ба бирж нь томоохон төсөл, хөтөлбөрүүдээс ажлын байрны захиалгын саналыг авч барилга зам, уул уурхай салбарын аж ахуйн нэгжид зуучлах ажлыг 2011 онд зохион байгуулах бөгөөд ажил олгогчид эдгээр суралцаж буй иргэдтэй тус биржээр зуучлуулан холбогдож дадлага хийлгэх улмаар ажлын гэрээ хийх боломжтой болно.
2011 оны 2300 иргэний бүртгэлийн талаар:
Аймаг, дүүргийн Засаг Даргын Тамгын газрын дэргэд ажлын хэсэг байгуулагдаж сургалтын талаар мэдээлэл өгч, бүртгэл хийсэн бөгөөд 2010 онд 2300 квот дээр 21 мэргэжлээр 7130 хүнийг бүртгэсэнээс хамгийн их иргэдийн бүртгүүлсэн мэргэжил нь уул уурхайн машин механизмын оператор, засварчин, уурхайн ашиглалт болон барилгын өргөн мэргэжлүүд байна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд улсын хэмжээнд 44 МСҮТ-дэд 18 мэргэжлээр 2340 иргэн суралцуулахаар томилогдоод байна.
Оюутолгойн хөрөнгөөр МСҮТ-д сургалцагчдад сургалтын тэтгэлэг, НДШ, хоолны мөнгийг (1суралцагчийн мөнгө 172040 төг) бүртгэлийн дагуу олгож МСҮТ-үүдэд 24 дээш насны иргэдийг 8-12 сарын тусгайлсан хөтөлбөрөөр суралцуулж барилга зам уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд болон тухайн орон нутагт нь ажилуулах болно.
2011 оны сүүлийн хагас жилийн сургалтын талаар
Үндэсний мэргэжилтэй ажилтныг Оюу толгой ХХК-ны хөрөнгө оруулалтаар бэлтгэж улмаар аж ахуйн нэгжүүдэд зуучлах 2011 оны сүүлийн хагас жилийн сургалтанд хамрагдах иргэдийн бүртгэлийг аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэст 2011 оны 5-6 дугаар сард явагдана.Түүнчлэн Оюутолгойн өөрийн хөрөнгө оруулалтаар бэлтгэх ээлжит сургалт одоо эхэлж байна.
ОЮУ ТОЛГОЙ ХХК ТА БҮХНИЙГ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА


