Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн залуучууд ажилд орж чадахгүй байна. Үүнд ямар дэмжлэг үзүүлж болох вэ?
Хүний нөөцийн хөгжлийн асуудлыг Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулиар зохицуулж байна. Мянганы сорилтын сангийн судалгааны дүнд ойрын 2 жилд хөдөлмөрийн зах зээл дээр өндөр эрэлттэй байх 20 ажил мэргэжлийн жагсаалт гарсан байна. Уурхайчин, хүнд даацын машин техникийн жолооч оператор, зам барилгын ажилчин, машин техникийн операторч, засварчин, үйлдвэрлэл, газар тариалангийн ажилчид өндөр эрэлттэй байхыг барометрын судалгааны дүн харуулж байна. Ажиллах хүчний эрэлтийг авч үзвэл, ойрын 1 жилийн дотор гэхэд л хөдөө аж ахуйд байнгын ажлын байр 22.5 хувь, түр ажлын байр 34.7 хувь, барилгын салбарт байнгын ажлын байр 6.5 хувь, түр ажлын байр 5.8 хувь, худалдааны салбарт байнгын ажлын байр 9.4 хувь, түр ажлын байр 10.5 хувь, зочид буудал, рестораны үйлчилгээний салбарт байнгын ажлын байр 7.8 хувь, түр ажлын байр 2.9 хувь, аж үйлдвэрт байнгын ажлын байр 3.6 хувь, түр ажлын байр 2.6 хувь, уул уурхайд байнгын ажлын байр 6.6 хувь, түр ажлын байр 1.4 хувиар өсөх хандлагатай судалгааны дүн гараад байна.
МСҮТ төгссөн суралцагчдыг тухайн төгсгөж байгаа МСҮТ ажлын байрны захиалгад үндэслэн ажил олгогчдод дадлага хийлгэх улмаар ажил олгогчдод зуучлах ажлыг аймаг орон нутгийн ХХҮХ-тэй хамтран зохион байгуулж дэмжлэг үзүүлэх үүрэгтэй болно. Түүнчлэн интернет ашиглаж байгаа Хөдөлмөрийн төв биржийн www.labornet.mn цахим хуудсаар дамжуулан бүх ажил хайгч иргэд түүний дотор МСҮТ төгсөгчид мэдээллээ өөрсдөө оруулах улмаар зуучлуулах боломжтой болно.
"Оюу толгой" ХХК-аас явуулж буй сургалтанд яаж хамрагдах вэ? Орон нутагт байгаа залуучууд хэнд хандах вэ?
"Оюу толгой" ХХК-ны хөрөнгө оруулалтаар үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажилд зуучлах БСШУ-ны сайд, НХХ-ийн сайдын хамтарсан 2010 оны 409/123 тоот тушаалыг гаргаж Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж 2009-2010 онд 3300 иргэдийг сургаж ажилд зуучлах ажлыг Хөдөлмөрийн төв биржээс зохион байгуулж байна.
Оюутолгойн хөрөнгөөр МСҮТ-д сургалцагчдад сургалтын тэтгэлэг, нийгмийн даатгалын шимтгэл, хоолны мөнгө зэрэг 1 суралцагчидад 172000 төгрөгийг олгосон төдийгүй сургалтын зардлыг суралцаж буй МСҮТ-үүдэд олгож 24 дээш насны иргэдийг 8-12 сарын тусгайлсан хөтөлбөрөөр суралцуулан бэлтгэж байгаа болно.
Аймаг, дүүргийн Засаг Даргын Тамгын газрын дэргэд ажлын хэсэг байгуулагдаж сургалтын талаар мэдээлэл өгч, бүртгэлийг явуулж байгаа бөгөөд 2011 оны 9 дүгээр сард Оюутолгойн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдэх хөтөлбөрийг орон нутгийн ажил олгогчдын захиалагаар явуулж орон нутагт нь ажлын байраар хангах зарчмаар хэрэгжүүлэх болно.


